Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр /2023.08.09/ Иргэний барилгын инженер, технологийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч, доктор Ким Бунг Суктай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ тус байгууллагатай хамтран К-смарт удирдлага буюу авто замын нэгдсэн менежментийн системийг хөгжүүлэх төслийг 2024-2027 онд хэрэгжүүлэхээр болжээ.
Э.Бадамханд