Баруун чих нь хөгждөггүй “Төрөлхийн микроти” өвчтэй 14 настай Д.Энхмандах охин ар гэрийн нөхцөл байдал, эрүүл мэндийн байгууллагын орчноос шалтгаалан хагалгаа хийлгэх боломжгүй байжээ.
Тэгвэл Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас БНСУ-ын "Ганнам" дүүргийн эмнэлэгт тус охиныг санал болгосны дагуу үнэ төлбөргүй эмчлүүлж байгаа аж.
Зөвхөн чихний нөхөн сэргээх хагалгаа хийхээр төлөвлөж байсан ч хамрын бөглөрөл хүндэрсэн тул чих хамар хоолойн эмч хамтран хамрын муруй таславчийг сайжруулах хагалгааг долдугаар сарын 26-нд хийсэн байна.
Тус охины хагалгааг "Four Points by Sheraton Seoul Gangnam Hotel" зочид буудал ивээн тэтгэж, Ганнам эмнэлэг хамтран онгоцны тийз болон амьжиргааны зардлыг дааж, үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулсан аж. Мөн "Nanum Medical" эмчилгээний бүх үйл явцыг баримтат кино хэлбэрээр хийж, Каннам-гугийн анагаах ухааны гайхалтай технологийг сурталчлах зорилгоор Монголын өргөн нэвтрүүлгийн телевизээр дамжуулан үзүүлэх гэнэ.
Эх сурвалж: IBK TV