Хичээлийн шинэ жил дөхөх үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Үүнд ямар зохицуулалт хийж, арга хэмжээ авах талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээллээ.
Тэрбээр, "Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалт хийж өөрчлөлт оруулах тооцоололтой байна. Гэхдээ одоогоор эцэслэн шийдвэрлээгүй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Дугаарын хязгаарлалтыг өөрчилж, наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын дунд хүртэл тодорхой зохицуулалт оруулахаар урьдчилсан байдлаар төлөвлөж байгаа" гэв.