БНСУ-д үнэ төлбөргүй аялуулж ээж, аавтай нь уулзуулах “Учралын баяр-5” зорилтот төсөл эхлэхэд бэлэн болжээ

БНСУ-д үнэ төлбөргүй аялуулж ээж, аавтай нь уулзуулах “Учралын баяр-5” зорилтот төсөл эхлэхэд бэлэн болжээ

Эцэг эхээсээ хол өсөн торниж буй бяцхан үрсийн хүсэл, үр хүүхдийнхээ төлөө алс хол ажиллаж хөдөлмөрлөж буй ээж, аавуудын мөрөөсөл болсон хүлээхийн гуниг тайлж, учралын баяр мэдрүүлдэг “Учралын баяр-5” зорилтот төсөл эхлэхэд бэлэн боллоо.

Монгол Улсын 197.0 мянган иргэн гадаад улс орнуудад ажиллаж, амьдарч байна. Үүнээс БНСУ-д 50.8 мянган иргэн аж төрж байна. Тэдний дийлэнх нь үр хүүхдээ орхиод, гэр бүлийнхээ төлөө алс хол аж төрж байна.

“УЧРАЛЫН БАЯР” төсөл нь 2017, 2018, 2019, 2022 онуудад амжилттай хэрэгжиж 55 хүүхдийг хамруулж, БНСУ-д зочлон, урт хугацаагаар ажиллаж, үр хүүхдээ санан бэтгэрч суугаа иргэдийг үр хүүхдүүдтэй нь уулзуулж, бие биесээ санасан сэтгэлийг тайтгаруулдаг, аз жаргал дүүрэн аяллыг үнэ төлбөргүй зохион байгуулсаар ирсэн билээ.

Улмаар төсөлд хамрагдах болзлыг хангасан хүүхдүүдийг БНСУ-д 5 өдөр, 4 шөнийн хөтөлбөрт үнэ төлбөргүй аялуулж, ээж, аавтай нь уулзуулж “Учралын баяр” нэвтрүүлэгт оролцуулна. Дэлэгрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Холбогдох утас: 88955888, 9910-3427