LIVE: Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх зориулалттай "Боинг 787" онгоцыг хүлээн авч байна

LIVE: Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх зориулалттай "Боинг 787" онгоцыг хүлээн авч байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт АНУ-д албан ёсны айлчлал хийгээд эх орондоо ирсэн.

Айлчлалын үеэр Засгийн газар хооронд "Агаарын тээврийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурсан юм. Ингэснээр Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэхээр болсон бөгөөд энэ хүрээнд  МИАТ ТӨХК холын зайг нэг цэнэглэлтээрээ туулах чадвартай "Боинг 787" нисэх онгоцыг АНУ-аас хамгийн бага үнээр худалдан авахаар болсон. Тэгвэл өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний өдөр МИАТ компани 787-9 төрлийн хөлгийг Монгол Улсад хүлээн авах ёслолын ажиллагаа Чингис Хаан ОУНБ дахь МИАТ ТӨХК-ийн Ангаарт болж байна. 

Уг онгоц нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг юм. МИАТ ТӨХК нь эхний ээлжинд уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ-ын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж.

ШУУД: