Драгон автовокзалыг Толгойтод байрлах “Номин реалтор” ХХК-ний байр луу нүүлгэхээр болжээ

Драгон автовокзалыг Толгойтод байрлах “Номин реалтор” ХХК-ний байр луу нүүлгэхээр болжээ

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзалыг наймдугаар сарын 21-ний дотор Сонгинохайрхан дүүргийн, Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ний байр луу нүүлгэхээр болжээ.

Тус байршилд барилгын ажил явагдаж байгаатай холбоотойгоор авто буудлын стандартын шаардлага болон аюулгүй байдал алдагдсан, хөндлөн тэнхлэгийн төв замын түгжрэл үүсгэж буй гол цэг болсон гэх шалтгаануудын улмаас нүүлгэж байгаа гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.