С.Бямбацогт: АНУ руу шууд нислэг үйлддэг болсноор онгоцны тийзний үнэ хоёр дахин буурна

С.Бямбацогт: АНУ руу шууд нислэг үйлддэг болсноор онгоцны тийзний үнэ хоёр дахин буурна

АНУ руу шууд нислэг үйлдэх "Хубилай хаан" Боинг 787-9 Dreamliner хөлөг онгоц өнөөдөр /2023.08.11/ эх орондоо газардлаа.

Тус онгоцыг хүлээж авсан Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айчлалын хүрээнд 20 гаруй жил яригдсан энэхүү ажил маань биеллээ олж, агаарын хэлэлцээр байгуулсан. Шууд нислэг үйлдсэнээр хугацааг 2-3 дахин хэмнэнэ. Мөн нислэгийн тийзний үнэ хоёр дахин буурна. Ирэх жил дахин нэг онгоц эх орондоо газардана. Ингэснээр Монгол Улс гуравдагч хөрштэйгөө эдийн засгийн шинэ боломжуудыг нээх нөхцөл бүрдлээ" гэсэн юм.

ШУУД: