Н.Баярмөнх: Үерт өртсөн айл өрхөд 5 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Н.Баярмөнх: Үерт өртсөн айл өрхөд 5 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар өнөөдөр /2023.08.11/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, үерт өртсөн айлуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярьсан юм. 

Тэрбээр, "Өнгөрөгч наймдугаар сарын 5-ны өдөр үүссэн үерийн нөхцөл байдалд шуурхай штаб ажиллаж, хохиролд шуурхай арга хэмжээ авч ажилласан. 360 айл их бага хэмжээгээр хохирол амсаад байна. Урьдчилсан байдлаар хохирлын хэмжээг үнэлгээг тогтоосон. Монгол гэрт амьдардаг 47 иргэний гэр нурсан, сүйдсэн, зарим нь амьдрах боломжгүй болсон. 47 өрхийн 20 гэрийг бүрэн барьж иргэдэд гардуулан өгөх үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн үлдсэн 27 өрхийн гэр бэлэн болсон. Тэгвэл үлдсэн 313 өрхөд ямар тусламж үзүүлэх вэ гэдэг асуудал үүссэн.. Бүрэн хохирлыг барагдуулах боломжгүй ч гэсэн дүүргийн онцгой комисс хуралдаж нэг өрхөд таван сая төгрөг хүртэлх төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргаж байгаа. Гэхдээ энэ нь авто машин бус зөвхөн орон гэр, хашаа байшин нь сүйдсэн айлд өгөх юм. Энэ шийдвэрийг дүүргийн ИТХ эцэслэнэ" гэлээ.




Өнөөдөр могой өдөр

24 минутын өмнө