Энэ сарын 19-нд "Европын боловсролын өдөрлөг-2023" арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулна

Энэ сарын 19-нд "Европын боловсролын өдөрлөг-2023" арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулна

Монголын Залуучуудын холбооны Европ дахь нэгдсэн салбар зөвлөлөөс наймдугаар сарын 19-нд "Европын боловсролын өдөрлөг-2023" арга хэмжээг Улаанбаатар хотноо МУИС-ийн номын сангийн 502,202,203 хурлын танхимд зохион байгуулахаар болжээ.

Тус арга хэмжээний хүрээнд:  

Монгол Улсаас Европын улс орнуудад сурч боловсрохыг хүссэн залуучуудад зориулсан бүхий л төрлийн бодит мэдээллүүдийг хүргэхээс гадна Европын улс орнуудаас Монгол улсад  суугаа элчин сайдын яамдууд, зуучлалын агентлаг, боловсролын байгууллага, компаниуд, Европт сурч төрссөн экспертүүд оролцож чухал мэдээллүүдийг хүргэнэ.

Мөн төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллагуудаас шаардлагатай боловсон хүчнийг Европын улсуудад суралцах нөхцөл бололцоог бүрдүүлж, хоёр талт гэрээгээр тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах зэрэг үндсэн зорилгын дор зохион байгуулагдах аж.