Халуун рашаануудад түшиглэсэн амралтын бааз байгуулж чадвал өвлийн хүйтэнд жуулчид ирэх нөхцөл бүрдэнэ гэв

Халуун рашаануудад түшиглэсэн амралтын бааз байгуулж чадвал өвлийн хүйтэнд жуулчид ирэх нөхцөл бүрдэнэ гэв

”Монголд зочлох жил” арга хэмжээ, Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ чиглэлийн эвент арга хэмжээ зохион байгуулах, зорилтот орны жуулчдыг татах, гадаад сурталчилгааг цаг алдалгүй эхлүүлэх талаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарынхантай санал солилцлоо.

”Нью жуулчин” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Нэргүй, "Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой ба олон улсын болон дотоодын тогтмол нислэг нэн шаардлагатай байна. Манай компани Хятад болон Японы талаас жилийн турш тус бүр 3000 жуулчин хүлээн авсан ба энэ тоог нэмэгдүүлэхэд өвөл, зун гэж ялгалгүй нислэгийн тоог тогтмол байлгах хэрэгтэй. Мөн өвлийн аялал жуулчлалын зардал өндөр, халаалт, дулаан болон цахилгааны хэрэглээнд зардал их гардаг тул цахилгааны улирлын хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Түүнчлэн БНХАУ, Тайвань, Япон Улсаас Монгол руу ирэх нислэгийг тогтмол болгож чадвал бидний хувьд өвлийн улиралд ч зуны улирал шиг жуулчны урсгалыг тасралтгүй байлгах бүрэн боломжтой" гэжээ.

Архангай аймгийн “Эртний нүүдэлчдийн өлгий” Аялал жуулчлалын холбооны Тэргүүн Д.Дашцэрэн, "Байгалийн дахин давтагдашгүй бүтээл болох Халуун рашаанд түшиглэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Гэтэл аймаг, сумын ЗДТГ-аас замбараагүй газар олголт их байна.

Уг асуудлыг цэгцэлж олон улсын стандартад нийцсэн баазыг халуун рашаануудад түшиглэн байгуулж чадвал өвлийн хүйтэнд жуулчид ирэх нөхцөл бүрдэнэ.

Мөн шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудалд хамтарч ажиллах боломжтой" гэлээ.

“Зуут трэйвел” ХХК-ны захирал А.Энхзул, "Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж буй Улс орны жишгийг харахад томоохон мөсөн хот, хотхоныг байгуулж байна. Тухайлбал БНХАУ-ын Харбин хотод өвлийн улиралд зохион байгуулдаг мөсөн хотыг үзэхээр 20 сая жуулчин, ӨМӨЗО-ны Манжуур хотын мөсөн хотыг 2 сая жуулчин үздэг гэсэн судалгаа бий. Иймд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж чадвал манай улсад ч боломж бий гэж харж байна. Манай компани Хятадын зах зээлд ажилладаг ба Хятад Улсын олон сая дагагчтай инфлүзерүүдийг эх орондоо урих, өвлийн аялал жуулчлалыг сурталчлуулахад бэлэн байна" гэсэн байна.




Өнөөдөр могой өдөр

5 минутын өмнө