Бээжин, Тяньжин, Хөбэй мужийн 24 сургууль үерт автсанаас 17 сургуулийг цэвэрлэж, хүлээлгэн өгчээ

Бээжин, Тяньжин, Хөбэй мужийн 24 сургууль үерт автсанаас 17 сургуулийг цэвэрлэж, хүлээлгэн өгчээ

БНХАУ-ын Бээжин, Тяньжин Хөбэй мужид өнгөрсөн долдугаар сард "Туксүри" хар салхи болж, усархаг аадар бороо орсны улмаас ихээхэн хохирол учирсан.

Сүүлийн 140 жил тохиогоогүй их үерийн улмаас 30 хүн нас барж, 1,5 сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд мянга орчим тосгон, зуугаад аймаг үерт автсан гэдгийг Шиньхуа агентлагаас мэдээлж байлаа.

Тэгвэл Пүрэв гарагаас эхлэн Хөбэй мужид олон нийтийн газруудыг цэвэрлэж, үйлчилгээний болон албан байгууллагуудын үйл ажиллагааг нээхээр ажиллаж эхэлсэн гэдгийг мужийн удирдах байгууллагаас мэдэгдэж байна.

Жуожоу хотод нийт 45 сургууль байдгаас 24 нь үерт автсан бөгөөд одоогоор 17 сургуулийг цэвэрлэн, хүлээлгэж өгчээ.

Наймдугаар сарын 25 гэхэд бүх сургуулийг цэвэрлэж, ашиглалтад эргэн ороход бэлтгэхийн тулд шаргуу ажиллаж байна гэж сэргээн босгох ажиллагаанд оролцож буй хүмүүс хэлжээ. Сургуулиудаас гадна эмнэлэг, түргэн тусламжийн тасгууд үерт автаад байсан бол наймдугаар сарын 5-аас эхэлж хэвийн горимд шилжсэн гэж эмнэлгийн удирдлагууд мэдээлжээ.