“Тунгалаг Тамир” романыг франц хэлнээ хөрвүүлэхээр болжээ

“Тунгалаг Тамир” романыг франц хэлнээ хөрвүүлэхээр болжээ

МУИС-ийн Эрдмийн их танхимд “Монголын уран зохиолын харилцаа холбоо: Уламжлал, өнөө үе” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2023.08.15/ эхэллээ.

Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал нь уран зохиол судлалын чиглэлээр мэргэшсэн Оросын Холбооны Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бүгд Найрамдах Чех Улс зэрэг дэлхийн 6 орны 70 гаруй монголч эрдэмтэн судлаач оролцож, Монголын утга зохиол судлалд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр утга зохиолын шилдэг бүтээлүүдийн нэг болох “Тунгалаг Тамир” романыг франц хэл рүү орчуулах, БНХАУ-тай хоёр орны сонгодог болон орчин үеийн шилдэг 100 бүтээлийг харилцан орчуулах, тавдугаар сард Олон улсын яруу найргийн форумыг зохион байгуулан монголын яруу найргийн онтологийг гадаадын зарим оронд хэвлэн нийтлэх зэрэг хэлэлцээрийг хийлээ.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө