ВИДЕО: Москва хотын тэнгэр баганадсан барилгыг нисгэгчгүй онгоц мөргөж буй бичлэгийг нийтэлжээ

ВИДЕО: Москва хотын тэнгэр баганадсан барилгыг нисгэгчгүй онгоц мөргөж буй бичлэгийг нийтэлжээ

Оросын "Mash" телеграмм мэдээллийн сувагт "нисгэгчгүй онгоц Москва хотын тэнгэр баганадсан барилгыг мөргөн дэлбэрч буй хяналтын камерын бичлэг"-ийг саяхан нийтэлжээ.

Тус сувгийн мэдээлэлд, нисгэгчгүй онгоц Москва хотын "One Tower" хэмээх тэнгэр баганадсан өндөр хараахан дуусаагүй байгаа орон сууцны барилгыг мөргөж, 100 орчим хавтгай дөрвөлжин метр талбайг сүйтгэсэн гэжээ. Дүрс, бичлэгээс харахад нисгэгчгүй онгоц тэнгэр баганадсан өндөр барилгын гадна талыг мөргөх ба энэ үеэр хэм хэмжээтэй дэлбэрэлт болох ажээ. "One Tower" барилга нь Москва хотын хойд хэсэгт байрладаг бөгөөд тус газрын ойролцоо өөр нэг нисгэгчгүй онгоц буудаж унагасан гэж Оросын тал мэдэгджээ.

Эх сурвалж: BBC