Курилын арлуудын ойролцоо АНУ, Японы хамтарсан цэргийн сургуулилт эхэлжээ

Курилын арлуудын ойролцоо АНУ, Японы хамтарсан цэргийн сургуулилт эхэлжээ

Өчигдөр Курилын арлуудын зүүн эргээс Хоншю арлын өмнөд хэсэг хүртэлх тэнгисийн усанд Япон, АНУ, Канадын тэнгисийн цэргийн хүчний Noble CHINOOK гэдэг нэртэй хамтарсан сургуулилт эхэлжээ. Энэ талаар зарим хэвлэлд, "Болзошгүй аюулын эсрэг Япон улс холбоотнуудынхаа хамт зогсож байгаа гэдгийг Оросын талд харуулах зорилгоор энэхүү сургуулилтыг хийж байгаа" гэж мэдээлжээ.

28-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэ удаагийн тэнгисийн цэргийн сургуулилтад Японы 5 байлдааны хөлөг онгоц, Америкийн эскадрын мина зөөгч Benfold хөлөг онгоц, Канадын Ottawa, Vancouver фрегат хөлөг онгоцууд болон хангалтын MV Asterixхөлөг онгоц оролцож байгаа ажээ. Японы Өөрийгөө хамгаалах тэнгисийн цэргийн хүчнээс гаргасан хэвлэлийн мэдээлэлд дурдсанаар  “Япон, Канад, АНУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй бөгөөд нээлттэй байлгах чухал нөхцөл юм” гэжээ. 

Эх сурвалж: Монцэмэ агентлаг