ВИДЕО: Энэтхэгийн станц сарны гадаргуу дээр амжилттай газардаж, саран дээр буусан дөрөв дахь улс болж түүхэнд бичигдлээ

ВИДЕО: Энэтхэгийн станц сарны гадаргуу дээр амжилттай газардаж, саран дээр буусан дөрөв дахь улс болж түүхэнд бичигдлээ

Орос улс 1976 оноос хойш анх удаа энэ сарын 11-ны өдөр сар руу "Луна-25" сансрын станцыг хөөргөсөн ч өнгөрөгч Ням гарагт тус хөлөг тойрог замаасаа гарч, сартай мөргөлдөж осолдсон.

Тэгвэл өнөөдөр /2023.08.23/ Энэтхэг улсын сар руу хөөргөсөн станц сарны гадаргуу дээр амжилттай газардаж АНУ, БНХАУ, ОХУ-ын дараа түүхэнд дөрөвт бичигдэх боломжтой болсон байна. Сарны гадаргуу дээр өнөөдөр амжилттай газардсан Энэтхэгийн "Чандраян-2" сансрын станц нь Оросын "Луна-25" сансрын хөлгөөс ялгаатай нь ямар нэгэн зүйл гэнэт буруудсан тохиолдолд төхөөрөмж өөрийгөө тогтворжуулж, үргэлжлүүлэн буух боломжтой байхаар эрдэмтэд зохион бүтээсэн гэж BBC агентлаг мэдээлжээ. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө