ВИДЕО: Хятадын дарга Ши Жиньпины араас гүйсэн эрхийг баривчилсан гэж мэдээлжээ

ВИДЕО: Хятадын дарга Ши Жиньпины араас гүйсэн эрхийг баривчилсан гэж мэдээлжээ

"БРИКС"-ийн дээд хэмжээний уулзалт Өмнөд Африкт өнөөдөр /2023.08.23/ болж байна. Тус уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг төлөөлж тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцож байгаа юм. Харин манай өмнөд хөрш БНХАУ-ын дарга Ши Жиньпин "БРИКС"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Өмнөд Африкт хүрэлцэн очоод байна. 

Харин Ши Жиньпиныг танхимд орох үеэр Хятад бололтой нэгэн эр түүний араас хоцорч, гүйцэх гэж оролдоход нь хамгаалалтын албаны хүн түүнийг зогсоож, хаалгыг нь хааж байгаа үйл явдал дэлхий нийтийн анхааралд ороод байна. Харин Ши Жиньпин дуу чимээнээр эргэж харах ажээ. Харин зарим хэвлэлд Ши Жиньпины хамгаалагчийг баривчилсан гэсэн тайлбартай тус мэдээллийг нийтэлж байна.