ШУУРХАЙ: Оросын агаараас хамгаалах системд оногдож сүйрсэн онгоцонд "Вагнер"-ын эзэн Е.Пригожин явжээ /ВИДЕО/

ШУУРХАЙ: Оросын агаараас хамгаалах системд оногдож сүйрсэн онгоцонд "Вагнер"-ын эзэн Е.Пригожин явжээ /ВИДЕО/

Өнөөдөр /2023.08.23/ ОХУ-ын Тверь мужийн Бологовский дүүрэгт буюу Вагнер группийн ойролцоо Е.Пригожины эзэмшлийн RA-02795 улсын дугаартай "Embraer Legacy 600" тийрэлтэт хөдөлгүүртэй бизнес онгоц Оросын агаараас хамгаалах системээс харавсан пуужинд оногдож, сүйрсэн гэх мэдээллийг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Тус онгоцонд багийн гурван гишүүн, зорчигчид нийлсэн 10 хүн явсан бөгөөд бүгд нас барсан. Онгоц Москвагаас Санкт-Петербург руу нисч байсан гэж ОХУ-ын Онцгой байдлын яамнаас мэдээлжээ. Харин осолдсон онгоцонд "Вагнер" хөлсний цэргийн эзэн Е.Пригожин байсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.  Тодруулбал, Е.Пригожин өнөөдөр /2023.08.24/ Африк тивээс Орос руу ниссэн бөгөөд түүнтэй хамт "Вагнер" хөлсний цэргийн Дмитрий Уткин нарын зарим командлагч явсан гэжээ. 

Онгоц осолдсон газарт эрэн хайх ажиллагаа дуусч, арван хүний ​​цогцсыг олсон гэж Оросын Интерфакс агентлаг онцгой байдлын албаны мэдээнээс иш татан мэдээлсэн байна. Тодруулбал, онгоцны багийн гурван гишүүн, долоон зорчигчийн тоо жагсаалтад байсан хүмүүстэй таарч байна гэжээ. Гэсэн хэдий ч Вагнерын үүсгэн байгуулагч Е.Пригожин, командлагч Д.Уткин нар жагсаалтад байгаа эсэх талаар тодорхой хариулт өгөөгүй байна. Учир нь Оросын хэвлэлд бичсэнээр цогцсууд маш их түлэгдсэн тул хэн болохыг тогтоохын тулд нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай гэжээ. 

Эх сурвалж: CNN