Е.Пригожины сууж явсан онгоц сүйрсэн гэх мэдээлэлд "би гайхахгүй байна" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ

Е.Пригожины сууж явсан онгоц сүйрсэн гэх мэдээлэлд "би гайхахгүй байна" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ

Өнгөрөгч шөнө "Вагнер" группийн эзэн Е.Пригожины сууж явсан онгоцыг Оросын агаараас хамгаалах систем устгасан гэх мэдээлэл дэлхий нийтийн анхааралд ороод байна. 

Тэгвэл тус хэрэг явдлын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "яг юу болсныг би мэдэхгүй ч, гайхахгүй байна" гэжээ.  Тодруулбал, Жо Байден "би гайхахгүй байна. Орост В.Путины хоцордоггүй, орхидог зүйл маш бага. Гэхдээ надад хангалттай мэдээлэл алга” гэж Ройтерс агентлагийн сэтгүүлчийн асуудалтад хариулсан байна. Харин өнгөрөгч зургадугаар сард хийсэн Е.Пригожины зэвсэгт бослогын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, “Хэрэв би түүний оронд байсан бол юу идэж байгаагаа сайтар хянаж байх болно" гэж хошигнож байжээ. 

Эх сурвалж: BBC