"ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин шүүмжлэгчдийнхээ амыг таглаж байсан маш урт түүхтэй" гэж АНУ-ын албаны хүн ярьжээ

"ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин шүүмжлэгчдийнхээ амыг таглаж байсан маш урт түүхтэй" гэж АНУ-ын албаны хүн ярьжээ

ОХУ-д болсон онгоцны сүйрэл нь Цагаан ордны Кремль болон Украины дайнд хандах хандлагыг өөрчлөхгүй гэж АНУ-ын албаны хүн CNN аентлагт ярьжээ.

Учир нь хэдхэн сарын өмнө ОХУ-д бослого гаргаад байсан "Вагнер" группийн эзэн Е.Пригожин сууж явсан онгоц Тверь мужийн Бологовский дүүрэгт буюу Вагнер группийн ойролцоо сүйрээд байна. 

Энэ талаар АНУ-ын албаны хүн "ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин шүүмжлэгчдийнхээ амыг таглаж байсан маш урт түүхтэй" гэж ярьжээ. Мөн тэрээр "Вагнерын тэргүүн зургадугаар сард Кремльтэй тохиролцсоны дараа Е.Пригожиныг үхнэ гэдэгт итгэлтэй байсан" гэж нэмж хэлээд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Е.Пригожиныг нас барсан тухай мэдээлэл үнэн болохыг батлахгүй бөгөөд хэрэв энэ үнэн бол хэн ч гайхах хэрэггүй гэжээ.

Эх сурвалж: CNN