ВИДЕО: Е.Пригожины онгоц хоёр удаа дэлбэрэлт болсны дараа нэг далавчтайгаар, шууд унаж эхэлсэн гэжээ

ВИДЕО: Е.Пригожины онгоц хоёр удаа дэлбэрэлт болсны дараа нэг далавчтайгаар, шууд унаж эхэлсэн гэжээ

"Вагнер" хөлсний цэргийн группын эзэн Е.Пригожины сууж явсан "Embraer Legacy 600" загварын тийрэлтэт хөдөлгүүртэй онгоц хоёр удаа дэлбэрэлт болсны дараа шууд хяналтаа алдаж, нэг далавчтайгаар Куженкино тосгоны ойролцоо газарт унасан ба энэ үеэр иргэд бэртэж, гэмтээгүй гэж орон нутгийн оршин суугчид ярьж байгаа ажээ. 

Дэлхий даяар нисэх онгоцны нислэгийг бүртгэдэг "Flightradar24" осолдсон онгоцны нислэгийн талаарх дэлгэрэнгүй тайланг нийтэлсэн байна. Тус тайланд "Embraer Legacy 600" онгоц Москвагийн цагаар 17:46 цагт өөрийнхөө тухай мэдээллийг дамжуулж эхэлсэн байна. Тэрээр координатаа дамжуулаагүй бөгөөд Flightradar24 зөвхөн Москвагаас баруун хойд чиглэлд хөдөлж байх үед Москвагийн цагаар 17:59-18:11 цагийн орчимд түүний байршлыг тодорхойлж чаджээ. Харин дараа нь "Embraer Legacy 600" онгоц хэдэн минутын турш бага зэрэг дээшилж байгаад 18 цаг 19 минутад унаж эхлэсэн байна.

Харин зарим эх сурвалжууд, "тус онгоцыг Оросын агаараас хамгаалах системээс буудаж унагасан бөгөөд онгоц Москвагаас Санкт-Петербург руу нисч байсан" гэж байгаа юм. Мөн Санкт-Петербург хотын "Вагнер" группийн байр цонхнууд загалмай хэлбэрээр гэрэлтүүлсэн зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. 

Эх сурвалж: BBC news

Varlamov news




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө