Энэтхэг Улсад баригдаж байсан төмөр замын гүүр нурсны улмаас 26 ажилтан амиа алджээ

Энэтхэг Улсад баригдаж байсан төмөр замын гүүр нурсны улмаас 26 ажилтан амиа алджээ

Өчигдөр буюу наймдугаар сарын 23-ны өдөр Энэтхэг улсад баригдаж байсан төмөр замын гүүр нурсны улмаас 26 ажилчин амиа алджээ.

Тус улсын зүүн хойд бүсийн Мизорам мужийг энэтхэгийн бусад бүс нутгуудтай холбох бүтээн байгуулалтын газарт уг осол гарсан бөгөөд осол гарах үеэр гүүрэн дээр 40 хүн ажиллаж байсан гэх албаны тоо баримт байна. 

Энэтхэгийн төмөр замын операторын компани ослын шалтгааныг мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулсан талаараа мөн мэдээллээ.

Энэ оны зургаадугаар сард Энэтхэгт сүүлийн хорь гаруй жилийн хугацааны тохиолдоогүй хамгийн том төмөр замын осол гарч, 288 хүн амиа алдсан бол өнгөрсөн оны аравдугаар сард баруун бүсийн Гужарат мужид колонийн үеийн дүүжин гүүр нурснаас 135 хүний амь үрэгдэж байсан юм.

Эх сурвалж: Reuters