"Е.Пригожины онгоцыг унагаах тушаалыг ерөнхийлөгч В.Путин бараг л өгсөн" гэж Америкийн дайны судлалын хүрээлэн дүгнэжээ

"Е.Пригожины онгоцыг унагаах тушаалыг ерөнхийлөгч В.Путин бараг л өгсөн" гэж Америкийн дайны судлалын хүрээлэн дүгнэжээ

Дайны үед өдөр тутмын тайлангийнхаа ихэнх хэсгийг Е.Пригожины мэдэгдэл, үйл ажиллагаанд нь тулгуурлан гаргадаг байсан Америкийн дайны судлалын хүрээлэн /ISW/, "Вагнерын эзэн онгоцны ослоор амиа алдсан гэх албан ёсоор батлагдаагүй мэдээлэл гарсны дараа, "Е.Пригожины онгоцыг унагаах тушаалыг ерөнхийлөгч В.Путин бараг л өгсөн гэж мэдээлжээ.

Тодруулбал, "Оросын армийн төлөөлөгчид, ялангуяа Батлан ​​хамгаалахын сайд С.Шойгу, армийн штабын дарга генерал В.Герасимов нар В.Путины тушаалгүйгээр Е.Пригожинд цохилт өгөх магадлал туйлын бага" гэж ISW-ийн ажиглагчид бичсэн байна. Учир нь зургадугаар сарын 23-нд Вагнерын хөлсний цэргүүд бослого гаргах гэсэн оролдлогын дараа Е.Пригожин зөвхөн В.Путины ач ивээлээр амьд үлдсэн гэдэгт итгэлтэй байсан. Ирээдүйд энэ бүх үйл явдлуудыг нотлох баримт олдохгүй бол Е.Пригожиныг алах тушаалыг Е.Путин өгсөн гэсэн таамаглалаар үйл явдлыг дүгнэх болно" гэж тус хүрээлэн мэдэгджээ.

Е.Пригожинийн онгоц осолдохоос яг нэг өдрийн өмнө генерал Сергей Суровикиныг ерөнхий командлагчийн албан тушаалаас нь огцруулсан явдал бол санамсаргүй явдал биш хэмээн тус хүрээлэн дүгнэж байгаа аж. Учир нь Украин дахь Оросын армийг командлаж байсан Сергей Суровикин Е.Пригожины бослогын дараа олон нийтийн өмнө гарч ирэхгүй болсон бөгөөд ажиглагчид үүнийг Е.Пригожинийг дэмжиж байсны үр дагавар хэмээн үзэж байгаа юм.

Эх сурвалж: BBC