Япон улс "Фукушима-1" АЦС-ын цэвэршүүлсэн усыг далай руу хаяж эхэлжээ

Япон улс "Фукушима-1" АЦС-ын цэвэршүүлсэн усыг далай руу хаяж эхэлжээ

2011 оны гуравдугаар сард Япон Улсын "Фукушима-1" атомын цахилгаан станц цунамигийн улмаас цахилгаан хангамж, хөргөлтийн систем нь доголдож, гурван реакторт цөмийн түлш хайлж, дараа нь дэлбэрэлт болж, цацраг идэвхт бодис цацагдсан. 

Иймд станцыг хааж, реакторуудыг хөргөхөд их хэмжээний ус зарцуулсан бөгөөд дараа нь эзэлхүүнээсээ болж нөөцлөхөд хүндрэлтэй болсон юм. Тэгвэл "Фукушима-1" атомын цахилгаан станцын цэвэршүүлсэн усыг далай руу хаяж эхэлсэн байна. 

Цэвэршүүлсэн усыг далайн эргээс нэг километрийн зайд усан доорх хонгилоор урсгаж, нэг тонн усыг урьдчилсан байдлаар 1.2 мянган тонн далайн цэвэр усаар шингэлж байгаа аж.

Энэ байдлаар эхний ээлжинд 17 хоногт 7.8 мянга орчим тонн цэвэршүүлсэн усыг далайд гаргахаар төлөвлөсөн байна. Уг цэвэршүүлсэн ус нь шаардлага, стандартад нийцэж байгааг гэдгийг олон улсын эрдэмтэд нотолж байгаа ажээ. Гэсэн хэдий ч тус төлөвлөгөө нь Өмнөд Солонгос, Хятадад эсэргүүцэлтэй тулгарсан байна. Ямартай ч 2050 он гэхэд атомын цахилгаан станцыг бүрэн татан буулгахаар төлөвлөөд байгаа ажээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө