"Е.Пригожины гар утас ослын газраас олдсон" гэж олон улсын хэвлэлүүд мэдээлжээ

"Е.Пригожины гар утас ослын газраас олдсон" гэж олон улсын хэвлэлүүд мэдээлжээ

Вагнер хөлсний цэргийн бүлгэмийн эзэн Е.Пригожины сууж явсан онгоц Оросын агаараас хамгаалах системээс харвасан пуужинд оногдож, сүйрсэн гэх албан бус мэдээ гараад байгаа. Учир нь энэ талаар Оросын онцгой байдлын албанаас, "ослоор амиа алдсан хүмүүсийн дунд Е.Пригожин байсан" гэж албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. 

Энэ талаар Оросын хэвлэлүүд, "цогцсууд маш их түлэгдсэн тул хэн болохыг тогтоохын тулд нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай" гэж мэдээлж байгаа юм. Тэгвэл ослын газраас олдсон цогцсыг Тверийн шүүхийн морг руу илгээсэн гэж Оросын албаны хүн мэдээлсэн байна. Харин Е.Пригожины гар утас ослын газраас олдсон гэж "Альжазира" мэдээллийн агентлагын эх сурвалж ярьжээ. Мөн сүйрсэн онгоцны сүүл хэсгийн зарим хэсгүүд ослын газраас гурав болоод хагас километрийн зайд олджээ. 

Эх сурвалж: Varlamov news