ВИДЕО: "Е.Пригожиныг Африк тивээс өчигдөр буцаж ирсэн гэдгийг албаны хүмүүсээс сая мэдлээ" гэж В.Путин эмгэнэл илэрхийлэхдээ хэлжээ

ВИДЕО: "Е.Пригожиныг Африк тивээс өчигдөр буцаж ирсэн гэдгийг албаны хүмүүсээс сая мэдлээ" гэж В.Путин эмгэнэл илэрхийлэхдээ хэлжээ

ОХУ-ын Тверь мужид өчигдөр /2023.08.24/ "Вагнер" группийг үүсгэн байгуулагч Е.Пригожины сууж явсан онгоц сүйрсэн хэрэг явдалд Оросын ерөнхийлөгч В.Путин тайлбар хийсэн байна. Учир нь түүний нас барсан гэдэг нь хараахан албан ёсоор батлагдаагүй байгаа Е.Пригожины ажлыг Ерөнхийлөгч В.Путин онцолж, тэрээр "хүнд хувь тавилантай хүн байсан" гэжээ.

В.Путин мэдээллийнхээ үеэр, “Анхны мэдээллээс харахад осолдсон онгоцонд Вагнер компанийн ажилчид байж. Эдгээр хүмүүс Украин дахь неонацист дэглэмийн эсрэг тэмцэлд ихээхэн хувь нэмэр оруулсан хүмүүс гэдгийг тэмдэглэхийг хүсч байна. Бид үүнийг санаж байна, бид үүнийг мэднэ, бид үүнийг мартахгүй. Би Е.Пригожиныг 1990 оны эхэн үеэс хойш мэддэг байсан. Тэр хүнд хэцүү хувь тавилантай хүн байсан бөгөөд тэрээр ноцтой алдаа гаргаж, шаардлагатай үр дүндээ хүрсэн. Тэр авъяаслаг бизнесмэн байсан. Тэр зөвхөн манай улсад төдийгүй гадаадад, ялангуяа Африкт ажиллаж, тэнд газрын тос, байгалийн хий, үнэт металл, чулуу олборлодог байсан. Би зарим албаны хүмүүстэй уулзаж, Е.Пригожиныг өчигдөр /2023.08.23/ л Африк тивээс буцаж ирсэн гэдгийг дууллаа" гэжээ. 

Эх сурвалж: Varlamov news