ВИДЕО: Украины тусгай хүчнийхэн Крымд газардсан гэх бичлэгийг нийтэлжээ

ВИДЕО: Украины тусгай хүчнийхэн Крымд газардсан гэх бичлэгийг нийтэлжээ

Зөвлөлт холбоот улсын нөлөөнөөс гарч тусгаар тогтносон 32 жилийн ойн өдрөө 2014 оноос эхлэн ОХУ-д хүчээр эзлэгдээд буй Крымийн хойгт байлдааны тусгай ажиллагаа явуулсан гэдгээ Украины тал өчигдөр мэдээлсэн байна.

Тодруулбал, Украины тусгай хүчний нэг анги тэнгисийн хөлгөөр Крымийн эрэгт газардсан бөгөөд тэнд байрлаж байсан Оросын зарим цэргүүдтэй тулалдаж, Украины төрийн далбааг Крым хойгт мандуулсан аж. Энэхүү тусгай ажиллагаа ямар нэг хохиролгүй, бүрэн биелсэн гэж Украины Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна. Харин ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам болон Крымын эрх баригчид энэ мэдээлэлд одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: Varlamov news