Д.Трамп "200 мянган ам.долларын барьцаа өгч, олон нийтийн сүлжээг ашиглахгүй байхаа зөвшөөрч" шоронгоос суллагджээ

Д.Трамп "200 мянган ам.долларын барьцаа өгч, олон нийтийн сүлжээг ашиглахгүй байхаа зөвшөөрч" шоронгоос суллагджээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трампыг тус улсын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантуулахыг завдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн баривчлахаар болсон тул тэрээр Фултон тойргийн шоронд ирсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Д.Трамп Фултон тойргийн шоронд 20 гаруй минут болсон бөгөөд түүнийг хянан шалгаж, барьцаагаар сулласан байна. Учир нь Д.Трамп 200 мянган ам.долларын барьцаа өгч, суллагдах бусад нөхцлүүд, тэр дундаа олон нийтийн сүлжээг ашиглахгүй байхаа зөвшөөрсөн байна. Харин шоронгийн бүртгэлд түүнийг биеийн өндөр болон жинг тодорхойлж, цэнхэр нүдтэй, шаргал үстэй хэмээн бүртгэж, гэрэл зургийг нь авчээ. Тэгвэл Жоржиа мужийн шүүхээс гадна Д.Трампд өөр гурван хэрэг үүсгээд байгаа юм. Тодруулбал, түүнийг АНУ-ын нууц материалтай буруу харьцсан, сонгуулийн үр дүнг хүчингүй болгох оролдлого хийсэн, чимээгүй мөнгөний схемтэй холбоотой зэргээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. 

Эх сурвалж: CNN