Украины тал 42 нисгэгчгүй онгоцоор довтолсон гэж Оросын тал мэдэгдэж, зарим онгоцны буудлын үйл ажиллагаагаа зогсоожээ

Украины тал 42 нисгэгчгүй онгоцоор довтолсон гэж Оросын тал мэдэгдэж, зарим онгоцны буудлын үйл ажиллагаагаа зогсоожээ

Украины тал 42 нисгэгчгүй онгоцоор баасан гарагийн шөнө "ОХУ-ын нутаг дэвсгэрт" цохилт өгөхийг оролдсон гэж Оросын Батлан ​​хамгаалах яам өнөөдөр мэдэгджээ. Тус хэвлэлийн мэдээнд, "нисгэгчгүй онгоцуудаас есыг нь устгагдсан бол 33 нь удирдлагаа алдаж "унасан" гэжээ. 

Харин яг энэ цагт Оросын Калуга, Тула, Москва мужуудад дэлбэрэлт болж, агаарын довтолгооноос хамгаалах систем идэвхжсэн гэж мэдээлж байгаа аж. Иймд Москвагийн баруун өмнөд болон өмнөд хэсэгт байрлах Внуково, Домодедово нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагааг дахин түр хугацаанд хаасан байна. 

Эх сурвалж: BBC

 




Өнөөдөр нохой өдөр

7 цагийн өмнө