ВИДЕО: "Е.Пригожиныг хөнөөх тушаалыг В.Путин өгсөн гэдэг бол туйлын худал зүйл" гэж Кремлын төлөөлөгч Д.Песков тайлбар хийжээ

ВИДЕО: "Е.Пригожиныг хөнөөх тушаалыг В.Путин өгсөн гэдэг бол туйлын худал зүйл" гэж Кремлын төлөөлөгч Д.Песков тайлбар хийжээ

Вагнерын эзэн Е.Пригожины сууж явсан онгоц оросын агаараас хамгаалах системд оногдож, тэрээр амиа алдсан явдал дэлхий нийтийн анхааралд ороод байна. Мөн АНУ-ын дайны судалгааны хүрээлэнгээс, "Е.Пригожины онгоцыг унагаах тушаалыг В.Путин өгсөн байх магадлалтай" хэмээн мэдээлсэн. 

Тэгвэл тус хэрэг явдал В.Путины хэвлэлийн төлөөлөгч Д.Песков, "В.Путиныг тушаалаар Е.Пригожиныг хөнөөсөн гэдэг нь туйлын худал зүйл" хэмээн тайлбар хийжээ. Тэрээр, "Онгоцны сүйрлийн эргэн тойронд болж буй үйл явдал, түүний дотор Е.Пригожин эмгэнэлт байдлаар нас барсан явдалд олон таамаглал гарч байна. Мэдээж барууны орнуудад энэ бүх таамаглалыг ерөнхийлөгч В.Путины өнцгөөс харуулахыг хичээж байна. Тэдний таамаглал бол туйлын худал зүйл" гэжээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр нохой өдөр

5 цагийн өмнө