"В.Путин үүнийг хийсэн, В.Путин буруутай гэж би төсөөлж чадахгүй байна" гэж А.Лукашенко түүнийг өмгөөлжээ

"В.Путин үүнийг хийсэн, В.Путин буруутай гэж би төсөөлж чадахгүй байна" гэж А.Лукашенко түүнийг өмгөөлжээ

Вагнерын эзэн Е.Пригожины сууж явсан онгоц оросын агаараас хамгаалах системд оногдож, тэрээр амиа алдсан явдал дэлхий нийтийн анхааралд ороод байна. Мөн АНУ-ын дайны судалгааны хүрээлэнгээс, "Е.Пригожины онгоцыг унагаах тушаалыг В.Путин өгсөн байх магадлалтай" хэмээн мэдээлсэн. 

Тэгвэл үүнийг Белариусын ерөнхийлөгч А.Лукашенко үгүйсгэж, "В.Путин үүнийг хийсэн гэж би төсөөлж ч чадахгүй байна" гэж мэдэгджээ. Тэрээр, “хэн үүнийг хийснийг би хэлж чадахгүй. Би ахынхаа төлөө ч өмгөөлөгч болохгүй. Гэхдээ би В.Путиныг мэднэ. Тэр бол ухаалаг, маш тайван, тэр битгий хэл В.Путин удаан хүн бөгөөд бусад нарийн төвөгтэй асуудлаар шийдвэр гаргадаг. Тиймээс В.Путин үүнийг хийсэн, В.Путин буруутай гэж би төсөөлж чадахгүй байна. Энэ бол хэт бүдүүлэг, мэргэжлийн бус ажиллагаа" гэж ярьжээ. 

Эх сурвалж: BBC