Д.Трамп P01135809 дугаартай хоригдол болж, АНУ-ын түүхэнд яллагдагчаар татагдсан анхны ерөнхийлөгч асан болов

Д.Трамп P01135809 дугаартай хоригдол болж, АНУ-ын түүхэнд яллагдагчаар татагдсан анхны ерөнхийлөгч асан болов

Энэ долоо хоногт гадаадын улс орнуудад олон үйл явдал болж өнгөрлөө. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, 200 мянган ам.долларын барьцаа төлж, батлан даалтад гараад байна. 

Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп өнгөрөгч пүрэв гарагт Жоржиа мужийн нийслэл Атланта хотын Фултон тойргийн шоронд хүрэлцэн ирж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Тэрээр Фултон тойргийн шоронд нисэх онгоцны буудлаас том цуваагаар ирээд, ердөө 20 минут зарцуулсан, учир нь шүүгч түүнийг 200 мянган ам.долларын батлан ​​даалтад гаргах шийдвэр гаргасан тул тэр даруй суллагдсан гэж байгаа юм. 

Д.Трампыг АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон гэж буруутгаж байгаа бөгөөд тэрээр  хууль бус зүйлийг орон нутгийн Бүгд найрамдах намын улстөрчдөөс шаардсан гэж байгаа юм. 

Фултон тойргийн шоронд Д.Трампыг P01135809 дугаартай хоригдол гэж бүртгэж, хурууны хээ, гэрэл зургийг нь авсан байна. Мөн яллагдагч Д.Трамп нь эрэгтэй, цагаан арьстай, 190 см өндөр, 97 кг жинтэй, цэнхэр нүд хэмээн шоронгийн цахим хуудсанд гарчээ. Ингэснээр Д.Трамп эрүүгийн хэрэгт татагдсан АНУ-ын анхны ерөнхийлөгч асан болж байна. 

 




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө