"Е.Пригожин онгоцны ослоор нас барсан гэдгийг генетикийн шинжилгээгээр баталгаажуулсан" гэж Оросын мөрдөн байцаах хороо мэдэгджээ

"Е.Пригожин онгоцны ослоор нас барсан гэдгийг генетикийн шинжилгээгээр баталгаажуулсан" гэж Оросын мөрдөн байцаах хороо мэдэгджээ

Оросын "Вагнер" хөлсний цэргийн бүлгэмийг үүсгэн байгуулагч Е.Пригожин өнгөрөгч зургадугаар сарын 24 /2023.06.24/-ны өдөр зэвсэгт бодлогыг зохион байгуулж, Москва хүртэл "цэргийн марш" хийснээс яг  хоёр сарын дараа буюу наймдугаар сарын 23 /2023.08.23/-ны өдөр онгоцны ослоор амиа алдсан. 

Харин Е.Пригожиныг тус онгоцонд байсан гэсэн албан ёсны мэдээлэл гараагүй байхад нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин түүнд эмэгнэл илэрхийлж, мэдэгдэл хийсэн юм. Тэгвэл Вагнер группийг үүсгэн байгуулагч Е.Пригожин наймдугаар сарын 23-нд онгоцны ослоор нас барсан гэдгийг генетикийн шинжилгээгээр баталгаажуулсан гэж Оросын Мөрдөн байцаах хорооноос өнөөдөр /2023.08.28/ мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC