ВИДЕО: АНУ-д болсон тэмцээний үеэр уралдааны автомашин замаас гарч, 200 гаруй км цагийн хурдтай эргэлдэж, осолдсон ч жолооч нь амьд үлджээ

ВИДЕО: АНУ-д болсон тэмцээний үеэр уралдааны автомашин замаас гарч, 200 гаруй км цагийн хурдтай эргэлдэж, осолдсон ч жолооч нь амьд үлджээ

АНУ-ын Дейтона хотод болсон "NASCAR" цомын тэмцээний үеэр аймшигт осол гарсан талаар "NBC Sports" мэдээлжээ. Тодруулбал, тэмцээн дуусахад ойролцоогоор зургаан тойрог дутуу байхад жолооч Р.Прейсийн уралдааны автомашин өрсөлдөгчтэйгээ шүргэлцсэний улмаас хурдны замаас 200 гаруй км цагийн хурдтайгаар нисч, арав гаруй удаа эргэлдэж, эцэст шатсан байна. Харин тус ослоос жолооч Р.Прейс ямар ч гэмтэл аваагүй, эсэн мэнд үлдсэн бөгөөд түүний шатаж буй автомашинаас өөрөө гарч, дараа нь эмнэлэгт хүргэгджээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө