ВИДЕО: 125 мянган ам.долларын үнэтэй 50 гаруй загасыг халиу хулгайлсан болох нь камерын бичлэгт үлдсэн байжээ

ВИДЕО: 125 мянган ам.долларын үнэтэй 50 гаруй загасыг халиу хулгайлсан болох нь камерын бичлэгт үлдсэн байжээ

Их Британийн Честер хотын нэгэн зочид буудлаас нийт 125 ам.долларт үнэлэгдэх гоёл, чимэглэлийн загас алга болсон байна. Гэтэл нэгэн халиу хамгаалалтын хашаанд орж 50 орчим загас хулгайлсан нь хяналтын камерын бичлэгт үлдсэн байжээ. Эдгээр гоёл, чимэглэлийн загаснуудын нэг л гэхэд ойролцоогоор 3 мянга орчим ам.долларын үнэтэй тул зочид буудалд 100 мянга гаруй ам.долларын хохирол учирсан гэж үзэж байгаа ажээ.  Сонирхуулахад, голын халиу нь суусрын овгийн махчин амьтан бөгөөд Европ, Азид тархан нутагладаг бөгөөд гол идэш нь загас, шувуу, шавьж, мэлхий, үет хөлтөн болон жижиг хөхтөн амьтан зэрэг ажээ.

Эх сурвалж: Varlamov news