"Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөртэй холбогдуулан 120 багшийг сургалтад хамруулжээ

"Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөртэй холбогдуулан 120 багшийг сургалтад хамруулжээ

Энэ хичээлийн жилээс эхлэн төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн V-VI ангид “Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжинэ. Үүнтэй холбогдуулан үндэсний сургагч багш бэлтгэх, багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгууллаа.

Сургалтад нийслэл, аймаг, сумын 120 багш хамрагдаж “Үндэсний сургагч багш” сертификат гардан авлаа. Багш нар өөрийн сургуулийн англи хэлний бусад багш нарт энэ 7 хоногт сургалт орох юм. Ингэснээр есдүгээр сарын 1-н гэхэд хөтөлбөрийг V – VI ангид заах багш нар маань бэлэн болох аж.

“Pearson English хөтөлбөрийг өнгөрсөн зургаан сарын туршид 38 сургууль дээр туршсан. Туршилтын үр дүнд 29 орчим хувьтай байсан. Сургалтын түвшин 40 гаруй хувь руу өссөн байна. Энэ хичээлийн жилд 700 орчим сургууль, 2000 орчим багш, 150,000 сурагч энэ хөтөлбөрт хамрагдах юм.

“Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг ашигладаг. Иймд ЕБС-ийн англи хэлний багш нарт Pearson English Connect дижитал платформыг ашиглан хичээлээ хэрхэн заах, цахим анги үүсгэж, сурагчийн сурлагын ахицыг хянах, түүнд тохирсон даалгавар хэрхэн өгөх зэрэг зааварчилгаанаас гадна багшийн заах арга зүйг хөгжүүлэх, сайжруулахад чиглэсэн практик хичээлүүдийг судалжээ.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ