БИДНИЙ ТУХАЙ: Пап лам Франциск өдгөө 87 настай ч Монголын 1500 орчим католик шашинтантай уулзахаар 8 мянган км замыг туулна

БИДНИЙ ТУХАЙ: Пап лам Франциск өдгөө 87 настай ч Монголын 1500 орчим католик шашинтантай уулзахаар 8 мянган км замыг туулна

Ромын пап лам наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 4-ний хооронд Монгол Улсад албан ёсны айлчлалаа хийнэ. Дэлхий даяар 3 тэрбум орчим католик шашинтан бий гэсэн судалгаа байдаг. Иймд дэлхийн хүн амын тэн хагас нь Монголыг анхаарч, ажиглана гэсэн үг. Тиймдээ ч олон орны, олон хэвлэл мэдээлэлд Ромын папын айлчлалын зорилго, шалтгааныг олон талаас харж, бичиж, тайлбарлаж буй. Тэгвэл тус шашинтны төв хэвлэл болох "Catholic news agency" хэвлэлд гарсан нийтлэлийг орчуулан хүргэе.

Пап лам Франциск өдгөө 87 настай. Монголын 1500 орчим католик шашинтантай уулзахаар 8278 км замыг туулна. Энэхүү айлчлал нь сүмийн 2000 жилийн түүхэнд пап лам Монголд анх удаа айлчилж байгаа явдал юм. Монголын 3.3 сая хүн амын 60 орчим хувь нь шашин шүтлэгтэй бөгөөд ихэнх нь Буддын шашинтай. Ердөө 1450 орчим католик шашинтан байгаа нь хүн амын 1% ч хүрэхгүй. Мөн Хятадтай зэргэлдээ оршдог учраас Монгол Улс Ватиканы хувьд стратегийн чухал ач холбогдолтой орон гэсэн үг. Ватикан нь Хятад дахь хэлмэгдсэн католик шашинтнуудын нөхцөл байдлыг сайжруулахаар ажиллаж байгаа билээ.

-Монголд хэдхэн мянган Христэд итгэгчид бий-

Албан ёсоор Монголд ердөө 1300 католик шашинтан амьдардаг бөгөөд энэ нь тус улсын 3.3 сая хүн амын 1% ч хүрэхгүй юм. Бага боловч 1990-ээд оны эхээр тус улсад уугуул католик шашинтнууд бараг байгаагүй. Энэ нь 1920-иод оноос 1990 он хүртэл үргэлжилсэн, шашны бүх хэлбэр, ялангуяа давамгайлсан Төвдийн буддизмыг хэлмэгдүүлсэн тус улсын коммунист дэглэмтэй холбоотой.

Номлогчид дэглэм дууссаны дараа католик шашны нийгэмлэгийг эхнээс нь сэргээн босгох ажлыг эхлүүлэхээр тус улсад дахин орж ирсэн ба Ватикан тус улстай 1992 онд дипломат харилцаагаа сэргээж, 2003 онд Гэгээн сүм Петр Паул баригдсан юм. Хүн ам цөөхөн хэдий ч Монголд христийн шашин 7-8-р зууны үед Несторианчууд анх орж ирсэн үеэс эхтэй. Католик шашны францискан шашны номлогчид 13-р зуунд л монголчуудад номлодог байсан аж.

Хүн амын талаас илүү хувь нь Буддын шашинтай бол мусульманчууд 3.2%, бөө мөргөлийн шашинтнууд 2.5%, христийн шашинтнууд 1.3%, 40 орчим хувь нь ямар ч шашин шүтдэггүй гэж "CIA World Factbook" мэдээлжээ.

-Монгол бол дэлхийн хамгийн бага хүн амтай улс орнуудын нэг юм-

Гурван сая хүн их юм шиг санагдаж болох ч Монгол шиг өргөн уудам улсын хувьд тийм биш. Хүн амын нягтрал нь нэг хавтгай дөрвөлжин километрт хоёрхон хүн оногддог. Монгол орны өргөн уудам газар нутагт голдуу нүүдэлчин ард түмэн амьдардаг бөгөөд хоосон тал хээрийн орчноос бүрддэг. Гэсэн хэдий ч нийслэл Улаанбаатарт тус улсын хүн амын тал орчим хувь нь амьдардаг бөгөөд 1.6 сая хүн амтай харьцангуй том хот юм.

-Монгол Улсын өнөөгийн байдал тийм ч сайн биш-

Тус улсын оршин суугчдын дийлэнх нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг бөгөөд энэхүү ажил мэргэжил нь улам бүр хэцүү болж байна. Учир нь уур амьсгалын өөрчлөлт мөн ноолуур үнэтэй тул ямаан сүрэг олширсноос бэлчээр талхлагдсантай холбоотой. Харин нийслэл хот нь хэт ачаалалтай, бохирдол ихтэй зэрэг хүндрэл бэрхшээлүүд нь иргэдийг ядуурал, архидалт, гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөд хүргэсэн. Мөн Монгол Улсын иргэд томоохон хөрш болох БНХАУ-ын иргэдийг үзэн ядах хандлага нэлээд түгээмэл байдаг.

-Пап ламын айлчлалын хуваарийг аль хэдийн гаргасан-

Ромын пап Франциск Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын Их Хурлын даргатай уулзан, Ерөнхий сайд Лувсаннамсрай Оюун-Эрдэнэд бараалхах юм. Мөн тэрбээр бишопууд, тахилч нар, номлогчид, ариусгагдсан хүмүүс болон малчидтай уулзах болно. Нийтлэлийг бүтэн эхээр нь унших бол ЭНД дарна уу.