Сарны өмнөд туйлд хөлгөө амжилттай хүргэсэн Энэтхэг Улс нар луу судалгааны станцаа илгээхээр бэлтгэж байна

Сарны өмнөд туйлд хөлгөө амжилттай хүргэсэн Энэтхэг Улс нар луу судалгааны станцаа илгээхээр бэлтгэж байна

Энэтхэг улс нарыг судлах сансрын станцаа энэ оны есдүгээр сарын 2-ны өдөр хөөргөхөөр төлөвлөжээ.

Aditya-L1 нэртэй станц нь нарны шуурга хэмээх үзэгдлийг судлах зорилготойг Энэтхэгийн сансар судлалын төв байгууллага Даваа гарагт зарласан байна. Хинди хэлээр “нар” гэсэн утгатай нэр бүхий уг хөлөг Срихарикота нисэх буудлаас PSLV пуужинд тээвэрлэгдэн хөөрөх бөгөөд 1.5 сая километр замыг дөрвөн сарын хугацаанд туулж, ажиглалтын байрлалдаа хүрэх гэнэ.

Өмнө нь нарыг судлах станцыг АНУ-ын NASA, Европын ESA сансар судлалын агентлагууд хөөргөж байсан юм. Харин Энэтхэг улсын хувьд анхны оролдлого нь болж байна.

Өнгөрсөн долоо хоногт тус улс сарны өмнөд туйлд судалгааны станцаа амжилттай буулгасан дэлхийн анхны улс болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.