ВИДЕО: "Аль Жазира" телевизийн сэтгүүлчийг "оросоор ярихыг шаардаж, гэмтэл учруулсан" хэрэг гарчээ

ВИДЕО: "Аль Жазира" телевизийн сэтгүүлчийг "оросоор ярихыг шаардаж, гэмтэл учруулсан" хэрэг гарчээ

Энэ сарын 25-ны өдөр ОХУ-ын Санкт-Петербург хотод байрлах "Вагнер" группийн төв оффис болох "Wagner Center"-ын гадна шууд дамжуулалт хийж байсан "Аль Жазира" телевизийн сэтгүүлч Р.Дриди руу халдсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, "Вагнер"-ын эзэн Е.Пригожинд тохиолдсон явдлын талаар шууд дамжуулалт хийж байх үеэр нэгэн эр сэтгүүлчийг "орос хэлээр ярихыг шаардаж", дараа түүний толгой руу цохиж хүнд гэмтээсэн байна. Үүний улмаас сэтгүүлч Р.Дридин тархиндаа битүү гэмтэл авч, зөөлөн эдийн няцралт  үүссэн гэж оношлогдсон байна.  Харин сэтгүүлч Р.Дриди рүү халдсан 36 настай Игорь Бердов гэх этгээдийг саатуулж, түүнд танхайн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Урьдчилсан мэдээллээр баривчлагдсан этгээд өмнө нь залилангийн хэргээр ял эдэлж байсан аж. 

Эх сурвалж: BBC