"Вагнерын хөлсний цэргүүдийг Беларусын нутаг дэвсгэрээс нэн даруй гаргах"-ыг Литва, Польш улсууд шаарджээ

"Вагнерын хөлсний цэргүүдийг Беларусын нутаг дэвсгэрээс нэн даруй гаргах"-ыг Литва, Польш улсууд шаарджээ

Беларусьтай хиллэдэг Латви, Литва, Польш улсууд ерөнхийлөгч А.Лукашенкогийн урилгаар Оросын Вагнерийн олон зуун хөлсний цэргүүд тус улсад нэвтэрсний дараа хилийн аюулгүй байдалдаа онцгой анхаарал хандуулах болсон. 

Иймд "Вагнер"-ын хөлсний цэргүүдийг Беларусийн нутаг дэвсгэрээс нэн даруй гаргаж, хууль бус цагаачдыг эх оронд нь буцаахыг А.Лукашенкогоос шаардаж байна" гэж Варшавт болсон хэвлэлийн бага хурал дээр Латви, Литва, Польш улсын төлөөлөл мэдэгдсэн байна. Мөн Вагнерын хөлсний цэргүүдтэй холбоотой аюултай хэрэг гарвал Польш болон Балтийн орнууд Беларусьтай хилээ бүрэн хаана гэж мэдэгджээ. Учир нь Польш-Беларусийн хил дээр сүүлийн саруудад Европын холбооны  улс руу явахыг оролдсон цагаачдын тоо нэмэгдэх болсон юм. 

Эх сурвалж: BBC