Онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн заримыг өнөөдөр оршуулах бол, Е.Пригожиныг хэзээ гэдгийг нууцалж байна

Онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн заримыг өнөөдөр оршуулах бол, Е.Пригожиныг хэзээ гэдгийг нууцалж байна

ОХУ-ын Санкт-Петербург хотын "Серафимовск" хэмээх оршуулгын газрын төв хаалганд металл илрүүлэгчийг суурилуулж байгаа нь онгоцны ослоор амиа алдсан Е.Пригожин нарын 10 хүнийг оршуулах ёслолд бэлтгэж байгаа бололтой хэмээн оросын телеграм сувгууд мэдээлжээ.

Харин онгоцны ослоор амиа алдсан 10 хүнээс хэн, хэнийг нь өнөөдөр /2023.08.29/ Серафимовскийн оршуулгын газарт оршуулах нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Мөн орон нутгийн зарим мэдээллийн суваг, "Өнөөдөр /2023.0829/ Санкт-Петербург хотын Богословское, Северное, Смоленское гэсэн гурван оршуулгын газрыг оршуулах ёслолд зориулан бэлдэж байна гэсан бол Санкт-Петербург хотын хэвлэлийн мэдээлэлд, "нас барсан арван хүний тавыг нь өнөөдөр оршуулна. Эрх баригчид ослоор амиа алдсан хүмүүсийг бүгдийг нэг газар оршуулахгүй гэсэн санал гарсан" гэжээ. Харин тус мэдээлэлд Е.Пригожиныг хэзээ оршуулах талаар огт дурдаагүй байна. 

Эх сурвалж: BBC