Д.Трампыг ирэх оны гуравдугаар сард шүүж эхэлнэ гэж шүүгч Т.Чуткан шийдвэрлэжээ

Д.Трампыг ирэх оны гуравдугаар сард шүүж эхэлнэ гэж шүүгч Т.Чуткан шийдвэрлэжээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трампыг тус улсын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүчингүй болгохыг завдсан хэргээр шүүх хурал 2024 оны гуравдугаар сарын 4 /2024.03.04/-нд эхэлнэ гэж холбооны шүүгч Т.Чуткан шийдвэрлэжээ. Яллах дүгнэлтэд Д.Трампыг АНУ-ыг залилан мэхэлсэн, албан ёсны үйл ажиллагаанд саад учруулсан, иргэдийн эрхийг зөрчсөн гэсэн дөрвөн зүйл ангиар буруутгасан байна. Харин Д.Трамп энэ бүх буруутгалыг үгүйсгэж, энэ бол “шуламны ан” хэмээн нэрлэж, үүнд Ардчилсан намын гишүүдийг буруутгасан байна. Өдгөө 77 настай Д.Трамп ирэх онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм. 

Эх сурвалж: BBC