Е.Пригожиныг оршуулсан бол, "В.Путин оршуулах ёслолд оролцохгүй" гэж мэдэгджээ

Е.Пригожиныг оршуулсан бол, "В.Путин оршуулах ёслолд оролцохгүй" гэж мэдэгджээ

Өнгөрөгч долоо хоногт онгоцны ослоор амиа алдсан Оросын Вагнер хөлсний цэргийн бүлгэмийг үүсгэн байгуулагч Е.Пригожиныг өчигдөр /2023.08.29/ оршуулсан байна. Энэ талаар Е.Пригожинын хэвлэлийн албанаас, "Е.Пригожинтэй салах ёс гүйцэтгэх ажиллагаа хаалттай хэлбэрээр явагдах бөгөөд баяртай гэж хэлэх хүсэлтэй хүмүүс Санкт-Петербург хотын Пороховское оршуулгын газарт очиж үзэх боломжтой" гэж мэдээлжээ. Харин "ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин онгоцны ослоор нас барсан "Вагнер" компанийн үүсгэн байгуулагч Е.Пригожиныг оршуулах ёслолд оролцохгүй" гэж Кремлын хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдэгджээ. 

Эх сурвалж: Varlamov news