Энэтхэгийн "Чандраян-3" хөлөг сарны өмнөд туйлаас хүхэр илрүүлжээ

Энэтхэгийн "Чандраян-3" хөлөг сарны өмнөд туйлаас хүхэр илрүүлжээ

Энэтхэг улсын “Чандраян-3” сансрын хөлөг сарны гадаргуу дээр амжилттай газардсанаар сарны өмнөд туйлд буусан анхны улс болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тус хөлөг нь сарны өмнөд туйлыг судлах зорилготой бөгөөд судалгааны явцдаа хүхэр болон өөр химийн элементүүдийг илрүүлснээ мэдэгдлээ. Энэтхэгийн Сансар судлалын байгууллага цахим хуудаснаа, "Сарны гадаргуугаас хөнгөн цагаан, төмөр, кальци, хром, титан, манган, хүчилтөрөгч, цахиур зэргийг илрүүлсэн" хэмээн нийтэлсэн байна. “Чандраян-3” хөлөг нь 14 хоногийн хугацаанд судалгаа хийх бөгөөд сарны өмнөд туйлаас мөс илрүүлэх гол зорилготой юм.