Африкийн Габон улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй гэж цэргийнхэн засгийн эрхийг авч, төрийн байгууллагуудыг тараажээ

Африкийн Габон улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй гэж цэргийнхэн засгийн эрхийг авч, төрийн байгууллагуудыг тараажээ

Төв Африкийн Габон улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн цэргийнхэн засгийн эрхийг авч, төрийн байгууллагуудыг тарааж "Шилжилтийн ба институтуудыг сэргээх Хороо" гэгчийг байгуулсан байна.

Цэргийнхэн энэ тухайгаа, "Габоны ард түмний нэрийн өмнөөс одоогийн дэглэмийг төгсгөл болгож байна. Энэ сарын 26-нд болсон бүх сонгуулийн дүнг хүчингүй болгож байна. Дараагийн шийдвэр гарах хүртэл хилийг хааж, төрийн байгууллагуудыг татан буулгаж байна” гэж мэдэгджээ. Сонирхуулахад, энэ сарын 26-ны өдөр болсон Габон улсын ерөнхийлөгчийн сонгуульд А.Ондимба ялсныг албан ёсоор зарласнаас хойш хэдхэн цагийн дараа цэргийнхэн засгийн эрхийг авсан байна. А.Ондимба сонгогчдын 64.2 хувийн санал авснаар гуравдахь удаагаа дараалан төрийн тэргүүнээр сонгогдоод байжээ.

Эх сурвалж: CNN