Е.Пригожины сүйрсэн онгоцыг үйлдвэрлэсэн Бразилийн мэргэжилтнүүдийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаас Оросууд татгалзсан гэжээ

Е.Пригожины сүйрсэн онгоцыг үйлдвэрлэсэн Бразилийн мэргэжилтнүүдийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаас Оросууд татгалзсан гэжээ

Вагнерын эзэн Е.Пригожины нарын 10 хүн зорчиж яваад сүйрсэн "Embraer Legacy 600" онгоцны хэргийн мөрдөн байцаалтад Оросууд Бразилийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахаас татгалзсан тухай "Ройтерс" агентлаг мэдээллээ.

Тодруулбал, "Ройтерс" агентлагийн мэдээлэлд, "Бразилд үйлдвэрлэсэн Embraer Legacy 600 онгоцны сүйрлийг олон улсын дүрмийн дагуу Москва одоогоор мөрдөн шалгахаар төлөвлөөгүй байна" гэж Бразилийн Агаарын ослыг судлах, урьдчилан сэргийлэх төвд /CENIPA/ мэдэгдсэн байна. Мөн “Embraer Legacy 600” онгоц нь Москва-Санкт-Петербург чиглэлд орон нутгийн нислэг үйлдэж байсан тул ОХУ олон улсын дүрмийн дагуу гадаадын мэргэжилтнүүдийг татан оролцуулах үүрэг хүлээхгүй гэдгийг Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ тэмдэглэсэн байна.

Иймд АНУ-ын нисэхийн аюулгүй байдлын зөвлөх Ж.Кокс ОХУ-д болсон онгоцны ослыг Бразилийн оролцоогүйгээр оросууд дотооддоо мөрдөн шалгах нь үргэлж эргэлзээ төрүүлэх болно гэсэн бол Онгоцны ослын мөрдөн байцаалтын талаархи Америкийн шинжээч  Ж.Газетти "Орос улс ядаж Бразилийн мэргэжилтнүүдийг мөрдөн байцаалтад алсаас оролцохыг зөвшөөрөх ёстой" гэжээ.

Эх сурвалж: BBC