ВИДЕО: Е.Пригожинтэй салах ёс гүйцэтгэхийг хүссэн хүмүүсийг оршуулгын газарт оруулж эхэлжээ

ВИДЕО: Е.Пригожинтэй салах ёс гүйцэтгэхийг хүссэн хүмүүсийг оршуулгын газарт оруулж эхэлжээ

Вагнерын байгуулагч Е.Пригожинтэй салах ёс гүйцэтгэхийг хүссэн хүмүүсийг Санкт-Петербург хотын Пороховское оршуулгын газарт оруулж эхэлжээ. Ротунда мэдээллийн сувагт бичсэнээр, "өнөөдөр өглөө нь Е.Пригожины хамаатан садан болон түүний бэлэвсэн эхнэр, охин нь цагдаагийн хамгаалалттай Пороховское оршуулгын газарт ирсэн" гэж мэдээлжээ.

Вагнерын хэвлэлийн алба өчигдөр /2023.08.29/ орой Е.Пригожинтэй салах ёслол "хаалттай орчинд болсон" гэж мэдээлжээ. Харин оршуулах ёслолын үеэр Е.Пригожинд цэргийн ямар ч хүндэтгэл үзүүлээгүй бололтой. Учир нь оршуулгын газрын ажилтан, "оршуулах ёслолд 20-30 хүн л байсан бөгөөд цэргийн дүрэмт хувцастай хүмүүс байгаагүй" гэж ярьжээ. 

Эх сурвалж: BBC