"Оросууд Хойд солонгостой цэргийн хангамжийн асуудлаар нууц яриа хэлэлцээ хийж байна" гэж АНУ-ын тал мэдэгджээ

"Оросууд Хойд солонгостой цэргийн хангамжийн асуудлаар нууц яриа хэлэлцээ хийж байна" гэж АНУ-ын тал мэдэгджээ

ОХУ Украины эсрэг явуулж буй дайндаа сум, материал олж авахын тулд Хойд Солонгостой нууц яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байна гэж Цагаан ордон мэдэгджээ. Энэ талаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Ж.Кирби, "Оросууд цэргийн хангамжаас гадна батлан ​​​​хамгаалах үйлдвэртээ түүхий эдийг худалдан авах гэрээ байгуулж ч магадгүй" гэжээ.

Харин НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Л.Томас-Гринфилд хэвлэлийн хурлынхаа үеэр, Орос, Хойд Солонгосыг хоёр орныг шүүмжилсэн байна. Тэрээр “ОХУ зэвсгийн араас хөөцөлдөхдөө НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг, тэр дундаа Орос өөрөө санал өгч, баталсан тогтоолуудыг зөрчиж болно" гэжээ.

Эх сурвалж:BBC