Английн Батлан хамгаалахын сайд огцрох болсон тухайгаа мэдэгдэхдээ, “Ингээд л болоо шүү залуусаа" гэжээ

Английн Батлан хамгаалахын сайд огцрох болсон тухайгаа мэдэгдэхдээ, “Ингээд л болоо шүү залуусаа" гэжээ

Их Британийн Батлан ​​хамгаалахын сайд Б.Уоллес албан тушаалаасаа огцрох өргөдлөө Ерөнхий сайд Риши Сунакт өгсөн байна. Тэрээр дөрвөн жилийн турш энэ албан тушаалыг хашиж, Украиныг Оросын түрэмгийллийг эсэргүүцэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн нэгэн юм.

Уоллесийн удирдлаган дор Их Британи улс холбоотнуудаас хамгийн түрүүнд Украинд "Челленджер-2" танк, мөн шавхагдсан ураны сум болоод хамгийн хол тусгалын зэвсэг болох "Storm Shadow" далавчит пуужин зэрэг дэвшилтэт зэвсгээр хангаж байсан гэж BBC агентлаг мэдээлжээ. Харин Их Британи батлан ​​хамгаалахын дараагийн сайдаа өнөөдөр зарлах ажээ. Мөн Б.Уоллес батлан ​​хамгаалахын сайдын албан тушаалаасаа огцорсон тухайгаа өөрийн твиттер хуудастаа, “Ингээд л болоо шүү залуусаа! Энэ агуу ард түмэнд үйлчлэх нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа" гэжээ.

Эх сурвалж: BBC