Пап лам Францис: Цөөхөн хүн амтай, агуу том соёлтой Монгол Улсад зочлохыг тэсэн ядан хүлээж байлаа

Пап лам Францис: Цөөхөн хүн амтай, агуу том соёлтой Монгол Улсад зочлохыг тэсэн ядан хүлээж байлаа

Ромын пап лам Францис есдүгээр сарын 1-4 хооронд Монгол Улсад албан ёсны айлчлалаа хийж буй. Тэрбээр өнөөдөр /2023.09.31/ “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардсан юм.

Тэрбээр ирэх замдаа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, “Цөөхөн хүн амтай Монгол улсад зочлохыг тэсэн ядан хүлээж байлаа. Цөөн тооны оршин суугчидтай, жижиг улс хэдий ч агуу том соёлтой гүрэн. Монгол Улсын энэ урт хугацааны оршин тогтнол, чимээгүй байдлыг ойлгохын тулд оюун ухаанаар бус, мэдрэхүйгээр хандахыг хичээх нь зүйтэй гэж бодож байна" гэжээ.

Мөн Францисын дөрвөн өдрийн айлчлалын бас нэг гол зорилго нь Монгол Улсад шашин хоорондын олон жилийн уламжлалыг тодотгох явдал юм. Чингис хааны үеийн Монголын эзэнт гүрний байлдан дагуулсан хүмүүс дунд янз бүрийн шашин шүтлэгтэй хүмүүсийг багтааж, удирдаж байснаараа алдартай байсан бөгөөд Францис ням гаригт шашин хоорондын уулзалтыг удирдахдаа энэ уламжлалыг онцлон хэлэх гэнэ.

Эх сурвалж: France 24