ВИДЕО: Сарны гадаргуу дээр осолдсон Оросын "Луна-25" сансрын станцын байрлалыг НАСА тогтоожээ

ВИДЕО: Сарны гадаргуу дээр осолдсон Оросын "Луна-25" сансрын станцын байрлалыг НАСА тогтоожээ

Өнгөрөгч сарын 11 /2023.08.11/-ны өдөр саран дээр буулгахаар хөөргөсөн ОХУ-ын "Луна-25" станц наймдугаар сарын 20 /2023.08.20/-ны өдөр Москвагийн цагаар 14:57 цагийн орчимд дэлхийтэй холбоотой тасарсан байдаг. Энэхүү явдлыг урьдчилсан байдлаар, ""Луна-25 станц тойрог замаас гарч, сартай мөргөлдсөн" гэж үзсэн билээ. 

Тэгвэл НАСА-гийн "Lunar Reconnaissance Orbiter" /LRO/ сансрын хөлөг Оросын "Луна-25"-ын унасан газар байж болзошгүй сарны гадаргуу дээрх шинэ тогооны зургийг авсан байна.

Учир нь 2022 оны зургаадугаар сар /2022.06/-д авсан зурагтай харицуулахад сарны гадаргуу дээр тус тогоо байхгүй байсан аж. Харин одоо сар дээр үүсээд буй тогоо нь Оросын сансрын хөлөг унасан газартай таарч байгаа тул НАСА энэ дүгнэлтийг хийжээ. "Шинэ тогоо нь 10 орчим метр голчтой бөгөөд өмнөд өргөргийн 57.865 градус, зүүн уртрагийн 61.360 градуст хасах 360 орчим метр өндөрт байрлаж байнаа аж. Энэ нь "Луна 25" станцын буух цэгээс ойролцоогоор 400 км зайд байна гэж НАСА-гийн мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалж: Varlamov news

ВИДЕО: